top of page
589730875_904968412694639_4958121833612034424_n.jpg

өр зээлээр

"тэтгэгдсэн"

өсвөрийн жүдочид

  Сүүлийн жилүүдэд өсвөр үеийн жүдочдын амжилт эрс нэмэгдэж, Монголын жүдо шинэ үеийн хүчтэй залгамж халаагаар баяжиж буйг батлан харуулж байна. 

Өсвөр үеийн тамирчдын амжилт эрс өсч, улсын хэмжээнд шинэ, авьяаслаг жүдочдын давлагаа бий болоод байна. 2025 онд л гэхэд  өсвөрийн жүдочид Азийн цомын тэмцээнээс:

 

• Таван алт 

• Гурван мөнгө 

• Найман хүрэл 

• Нийт 16 медаль хүртсэн нь манай улсын ирээдүйн жүдогийн чансаа ямар өндөр байгааг тод харууллаа.

   Эдгээр залуусын гаргаж буй амжилт нь зөвхөн одоогийнх биш, харин 2030 он хүртэлх Монголын жүдогийн тив, дэлхийн амжилтын суурь болж байна. 

TSOGBADRAKH Amin-Erdene Weight  Жин -44 kg #14_edited.jpg
TSOGBADRAKH Amin-Erdene Weight  Жин -44 kg #14 (1).jpg
TSOGBADRAKH Amin-Erdene Weight  Жин -44 kg #14 (2).jpg
TSOGBADRAKH Amin-Erdene Weight  Жин -44 kg #14 (2).jpg

    Тамирчны ялалт хямдхан олдоогүй гэдэг үгийг санхүүгийн бэрхээр үүрч яваа “бяцхан” тамирчид ирээдүйнхээ, хүсэл мөрөөдлийнхөө төлөө эцэг эх, ар гэрийнхнийгээ санхүүгийн “дарамт”-д оруулж байна гэхэд хилсдэхгүй.

   Угтаа төр засаг, харьяа яам тамгын газар нь улс орныхоо спортын салбарын хөгжил дэвшлийн төлөө тэднийг тэтгэх атал өнөөдөр Монгол Улсад өсвөрийн тамирчдаа тэтгэх нь битгий хэл, үл оошоосоор иржээ.

 Олон жилийн сахилга бат ялалт ялагдал суралцахуй хэдэн мянган цагийн бэлтгэлийн үр дүнд тэд хэрхэн үнэлэгдэж байна вэ ?   

Санхүүд саарсан хүсэл мөрөөдөл?

     Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн ч наалдсан зүйлгүй аав ээж нь өртөй үлдэнэ. Амжилт гаргаж ирсэн үед нь л Боловсрол соёл спортын яам нь тамирчин хүүхдүүдээр шоу хийх нь тэдний ажил.

Спортын хороо нь өсвөрөө дэмжих бодлого төсөв байдаггүй, тоодог ч үгүй. Өсвөрийн тамирчин залуус гэр бүлээсээ 100% зардал гарган эх орноо төлөөлөн тэмцээнд оролцдог. Гэвч энэ нь өрнөөс өрний хооронд амьдрах шалтгаан болж байна.

Өндөр  зардал гарган явж амжилт гаргасан ч тэднийг урамшуулах, улсаас тусламж дэмжлэг үзүүлдэггүй нь тэдний ялалт, ялагдал нь ял шиг санагдаж хүсэл зоригийг мохоох болжээ. Ирээдүйд гялалзах хэдэн олимпийн аварга хойш ухарч байгаа бол?

  Тиймээс бид тус сэдвийнхээ дагуу өсвөрийн тамирчид, дасгалжуулагч, асран хамгаалагч нарын байр суурийг хүргэж байна.

Эх сурвалж: Posted.mn & Tsoilogsoz

"Tsagaanbaatar Academy"-ийн үүсгэн байгуулагч Х.Цагаанбаатар:

"Хүсэл мөрөөдлийхөө төлөө олон сар бэлтгэл хийн сэтгэл зүрхээ зориулан зүтгэсэн ч санхүүгийн гачигдлаас болоод явж чадаагүй тамирчидаа хараад сэтгэл эмзэглэдэг"

   Өсвөрийн тамирчид ахиц дэвшил гаргахад саад болдог бэрхшээлийн нэг бол тэмцээн уралдаанд оролцохтой холбоотой санхүүгийн дарамт байдаг. Ихэнхи өсвөрийн тамирчдын хувьд тэмцээний зардал, төлбөр, хувцас хэрэглэл болон бэлтгэлийн нэмэлт бүгд хувиас гардаг ч гаргасан амжилт зөвхөн тамирчинд бус улс оронд ихээхэн хамаатай явдал юм. Тэгвэл бид дээрх асуудалтай холбоотойгоор хоёр эх сурвалжын зөвшөөрлийн дагуу санхүүгийн тайланг авлаа.

                                         Уг тайлангийн дэлгэрэнгүйг доор байрлах графикаас харна уу. 

        Нэгдүгээр эх сурвалж:

    Манай клубын сарын төлбөр 150.000 төгрөг. Энэ оны ДАШТ болон ААШТ ойрхон зайтай болсон тул эхний тэмцээнээс ирээд тав хоногийн дараа дараагийн тэмцээн рүүгээ ниссэн. Тус тэмцээнүүдэд оролцоход Basu брэндээс тамирын хослол болон шорт футволкийг бэлэглэсэн.

   Мөн анх удаа олон улсын тэмцээнд явж байгаа учраас жүдогийн IJF ийн зориулалтын хувцас авах шаардлагатай болсон юм. Тиймээс цагаан цэнхэр өнгийн өмсгөлийн нэгийг нь 50% хямралтайгаар худалдаж авсан.

Хоёрдугаар эх сурвалж:

     Манай клубын сарын төлбөр нь 150 мянган төгрөг боловч би түүнээс нь хөнгөлөлт эдлээд явж байгаа. Энэ жил нийт 4 удаа олон улсын болон тив дэлхийн тэмцээнд оролцсон . Нэг тэмцээнд 7орчим сая орчим төгрөг гэхээр нийт 28сая төгрөгийг хувиасаа гаргасан байна.

     Задаргаанд нь:

-ДАШТ, ААШТ-ээс гадна Турк болон Казакстан улсад оноо олгох тэмцээн -хоёр талаас барилддаг тул стандартын шинэ хувцас 2 зэргийг дурдаж болох байх.

Кеко Дожо клубын тамирчин Б.Бадар-Ууган:

 "Санхүүгийн улмаас тэмцээнд оролцох үед сэтгэл санаа тогтворгүй байдаг. Олон улсын тэмцээнд явах бэлтгэл хангах өдрөөс эхлэн санхүүгийн асуудалдаа санаа зовж эхэлдэг байна. Үүнээс үүдэн анхаарал төвлөрөлт муудан тэмцээний үеийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг байна. 

хороо.jpg

Эх сурвалж: Биеийн тамир, спортын  улсын хороо

   Биеийн тамир спортын улсын хорооноос жил бүр улсын төсвөөс санхүүгийн тусламж үзүүлэх болсон. Гэвч энэ нь өсвөрийн тамирчдад хүртээлгүй байна. ​Төсвийн хөрөнгөнөөс биеийн тамир спортын улсын хороо (БТСУХ) руу, хорооноос бусад хороод руу (хажуу талын хүснэгтээс харна уу) санхүүжилт явуулдаг. Тиймээс бид БТСУХ-оос жил жилийнх нь орлого болон зарцуулалтын талаар тодруулахаар очсон ч сайтад нь байгаа шилэн дансанд орсон мэдээллийг авах боломжтойг хэлсэн юм. Түүн дээр 2024 болон 2021 оны л аудитын тайлан байв. Аль ч төрийн байгууллага шилэн дансандаа санхүүгийн тайлангаа оруулах хэрэгтэй. Үндсэн хуульдаа хүртэл шилэн дансны тухай хуулийг оруулж өгсөн байдаг. Энэ нь төсвийн мөнгө хэрхэн зарцуулагдсан, үр өгөөжтэй байгаа эсэхийг тодорхойлоход чухал үзүүлэлт болж өгдөг.

  Жүдо бөхийн 2024 он төсөв гэхэд л олон улсын бэлтгэл сургуулилтад 1 тэрбум 744 сая төгрөг, бусад хэрэгсэлд 220 сая төгрөг төсөвлөгдсөн байна. Энэ мөнгөнөөс Монгол Улсынхаа нэрийг тив дэлхийд гаргаад ирсэн жудочдоо урамшуулан, бэлтгэл сургуулилтад нь тусалсан болов уу? Сүүлийн үед энэ талаарх мэдээлэл нэлээд хөндөгдөж байна. Төсвийн мөнгө тамирчдадаа ирдэггүй, тамирчид нь санхүү мөнгөө гаргаад явж байгаа гэх. Үндэсний шигшээ баг нь ийм байхад бусад хувийн клубт харьяалагддаг тамирчдын хувьд санхүүгийн дарамт хэр тусах нь ойлгомжтой.

"Tsagaanbaatar Academy"-ийн тамирчин Б.Тэмүүлэнгийн ээж н.Оюунзул:

"Дэлхийн аварга болон тив дэлхийн тэмцээний нэг удаагийн зардал хорь гаруй сая төгрөг болдог. Хүүхдээ тэмцээнд нь явуулахын тулд урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэгч нь л болдог доо"

Кеко Дожо клубын дасгалжуулагч Г.Энхбат:

"Олон улсын оноо авах тэмцээн нь тамирчидыг дэлхийд хэдэд эрэмбэлэгдэж буйг тодорхойлдог. Энэхүү тэмцээнд оролцоход мөн л санхүүгийн бэрхшээл тулгардаг" .

Бусад улс орон өсвөр залуучуудын тамирчидаа хэрхэн бодитойгоор дэмждэг вэ?

 

  Өнгөрсөн арваннэгдүгээр сард "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадамд Монгол улсаа төлөөлөн 135 тамирчин 44 дасгалжуулагч оролцсон байна.                      Харамсалтай нь, эх орноо төлөөлж оролцож буй өсвөрийн тамирчдад тэмцээний зардал санхүүжилтийг шийдэж өгөөгүй учир тамирчид маань зочид буудлын үүдний хэсэгт хаа таарсан газраа иймэрхүү байдалтай хоног төөрүүлж байгаа талаар жүдо бөхийн  дасгалжуулагч, МУГТ Г.Отгонцэцэг цахим хуудсандаа нийтэлсэн.

             

Screenshot_27-11-2025_52044_www.facebook.com.jpeg

   Тэрбээр "Уг тэмцээнд хүүхдүүд бүгд өөрсдийн зардлаар оролцож байгаа ба нэг хүүхэд онгоцны билетэд 4’740’000₮ байр хоолны зардалд 280$ буюу 980’000₮-ны зардал гарган оролцсон гэдгээ өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн юм.


    Казахстан улс бүх зардлыг нь дааж өсвөрийн тамирчдаа жилд 5-6 удаа олон улсын тэмцээнд оруулж, 2-3 удаа хамтарсан бэлтгэлд хамруулж улсын аваргаар медаль авсан тамирчдаа жигд дэмжиж өсвөрөөс нь шигшээ баг барин ажиллаж байна" гэдгийг онцолжээ.

"Tsagaanbaatar Academy"-ийн тамирчин Б.Хулан:

 

​     Ирээдүйд олимпийн аварга болохыг хүсдэг. Тийм учраас одооноос тууштай хичээх болно.

      Хичээл зүтгэл, хүч чадал, мохошгүй тэвчээрийнхээ хүчинд хилийн шугам даван, эх орныхоо далбааг өндөрт мандуулахын төлөө хөдөлмөрлөж байгаа ч “мөнгө" гэх хана дээр л таг гацчихаад байна. Тамирчид, тэдний гэр бүлийнхэн л энэхүү буулгыг үүрсээр өрнөөс өрний хооронд амьдарч байна. Тиймээс энэ тал даар илүү анхаарч тэдэн рүү чиглэсэн бодлого, санхүүжилтээр нь дэмжихийг эх сурвалжууд маань онцолж байлаа.

      Мөнчигрөөрөө мөрөөдлөө бүтээхээр чармайж буй өсвөрийн тамирчдаа хамаарах холбоод болоод төр засаг нь дэмжээд, дэмнээд өгвөл тэд ирээдүйд Монгол Улсыг дэлхийн дээвэрт хэдэн арвантаа тунхаглана гэдгийг гэрчилэх олон арван аваргын медаль тэдний энгэрт гялалзаж байна. Эс бөгөөс эр зоригийн эзэд болсон энхрий бяцхан тамирчдын ур чадвар эдийн засгийн дарамтаас үүдэн энэ хүрээд мохох нь.

мубис_лого-removebg-preview.png

"Breaking Burdens team" 

bottom of page